“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд 11 сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан "Шинжлэх ухаанд итгэе" уриатай "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын Нээлттэй өдөрлөг"-ийн үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, “Юргана индастри” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Шинжлэх ухаан, технологийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор, профессор Д.Цолмонбаатар, "Юрганы Индастри" ХХК-ийн захирал Б.Чанцалдулам нар гарын үсэг зурлаа.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь "ШУТИС-2030" хөгжлийн стратеги, бодлогын бичиг баримтадаа “Их сургууль – Аж үйлдвэр”-ийн хамтын ажиллагааг хөгжүүлж эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын түншлэлийг бэхжүүлэх талаар томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн арга хэмжээ нь дээрх зорилтын хүрээнд хийгдаж буй ажлуудын нэг юм.
ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төвөөс Юргана Индастри ХХК-тай хамтран “Lab Tour” арга хэмжээг зохион байгуулж хамтран ажиллах боломжуудаа тодорхойлсон юм.




“Юргана индастри” ХХК нь эх орны түүхий эдэд суурилан гоо сайхан, ахуйн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Urgana брэндийг хөгжүүлэгч компани юм. Тус компанийг үндэслэгч нь Монгол улсын уламжлалт анагаах ухааны нэрт эрдэмтэн, хүний гавьяат эмч, доктор П.Баатар бөгөөд уламжлалт жор технологийг орчин үеийн техник технологи, их сургуулийн эрдэмтэн судлаачдын мэдлэг, лабораторийн туршилт судалгааны үр дүнтэй хослуулан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, улмаар цаашид хамтран гарааны компани хөгжүүлэх зорилгыг санамж бичигт тусгалаа.
Шинжлэх ухаанд итгэн, эрдэм мэдлэгийг дээдлэгч аж ахуйн нэгж та бүхэнд амжилт хүсье !
#ШинжлэхУхаандИтгэе #Buildingtrustinscience #UniversityIndustry
ШУТИС-ИЙН ИННОВАЦ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа