ШУТИС-ийн шинэ элсэгч оюутнуудад сургуулийн болоод сургалтын талаарх ерөнхий мэдээллийг нэгдсэн журмаар сургууль тус бүрийн элсэгчдэд цогц байдлаар өгөх зорилго тавьж ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд НТС /ОХҮА/-аас “Шинэ оюутны 7 хоног” хөтөлбөрийг боловсруулан сургуулиудын дэд захирлуудад танилцуулсны үндсэн дээр УУИС-ийн шинэ элсэгч оюутан, эцэг эх болон зөвлөх багш нарыг хамарсан нэгдсэн уулзалт, танилцуулгын арга хэмжээг 2012 оны 08-р сарын 22-ны өдөр Хурлын танхим болон номын сан, хичээлийн байруудад зохион байгууллаа.
Уулзалтанд ирсэн оюутан, эцэг эх, зөвлөх багш нарт УУИС-ийн дэд захирал Б.Орхонтуул сургуулиудын байршил, сургалтын систем, сургалтын хуанли, хос мэргэжил хэрхэн эзэмших, 2Х2 хөтөлбөр зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бол НТС /ОХҮА /- аас оюутан хэрхэн идэвхитэй суралцах, мэдээ мэдээллүүдийг хаанаас авах, сайн дурын клуб болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож хичээлийн хажуугаар өөрийгөө хөгжүүлж хэрхэн нийгэмших талаарх мэдээллийг хийлээ.
Уулзалтанд оролцсон оюутан, эцэг эх, зөвлөх багш нар асуулт хариултанд чөлөөтэй оролцож мэдээллийг цогц байдлаар хүлээн авч сонирохсон асуултандаа хариулт авах зэрэг үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Уулзалтын дараа зөвлөх багш нар маршрутын дагуу оюутнуудад сургуулийн танилцуулгыг хийсэн.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа