11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол дахь Японы ЭСЯ Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Япон сантай хамтран зохион байгуулан ивээн тэтгэгчээр Монгол дахь Япончуудын холбоо, Монгол Японы худалдааны танхим оролцсон “29 дэх удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн” Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд болж өнгөрлөө.
Нээлтэд оролцсон Дэд тэргүүн Ш.Кикүма “Энэхүү уран илтгэлийн тэмцээн Та бүхний өдөр тутмынхаа япон хэл сурсан үр дүнгээ харуулахын хамт цаашид улам бүр чадвараа дээшлүүлэн шинэ зорилгоо олж авна гэдэгт итгэж байна. Та бүхэн япон хэлээ цаашид ч үргэлжлүүлэн сурч ирээдүйд бүхий л салбарт Япон, Монголыг холбох гүүр болох боловсон хүчин болоосой гэж хүсэж байна” хэмээв.
Тэмцээнд эхний шалгаруулалтад тэнцсэн ахлах сургуулийн бүлгийн 10 сурагч, их сургуулийн бүлгийн 9 оюутан өөрсдийн өдөр бүрийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулж, сэтгэлээ шингээсэн уран илтгэлээ толилууллаа. Тэмцээний эхний байрт шалгарсан доорх 8 оролцогчдыг “JENESYS” хөтөлбөрийн хүрээнд Япон Улстай танилцах аялалд оролцох эрхээр шагнав.

Мэндчилгээ дэвшүүлж буй Дэд тэргүүн Ш.Кикүма

Ахлах сургуулийн бүлэг

Их сургуулийн бүлэг
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа