БНСУ-ын "WITH" ТББ-ын ерөнхийлөгч И Юун Сүгийн Монгол орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2012 оны 8-р сарын 28-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар "Найрамдал" медаль гардууллаа.

И Юун Сүг нь 1994 оноос эхлэн ШУТИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2000 онд Хүнсний инженер, Биотехнологийн сургуулийн дэргэд Шим тэжээл судлалын төвийг үүсгэн байгуулсан. Түүнчлэн "WITH" ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яамтай хамтран "Сургуулийн өдрийн хоол" төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулж, Улаанбаатар хот, аймаг, сумын сургуулийн хоолны "Загвар" гал тогоог зохион байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэж буй болно.

И Юун Сүг нь Монгол хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах, халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж иржээ. Үүний хүрээнд нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн Эрүүл Мэндийн нэгдлийн дэргэд "Хоол, шим тэжээлийн боловсрол олгох төв"-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. 2012-2013 оны хичээлийн жилд Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн харьяа "Хоол, шим тэжээлийн судалгааны лаборатори"-ийг байгуулж, хүлээлгэн өгсөн. Төрийн дээд медалиар шагнагдсан "WITH" ТББ-ын ерөнхийлөгч И Юун Сүг таньд халуун баяр хүргэе.

ХИБС-ийн харьяа Шим тэжээл судлалын төв
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.