БНСУ-ын Korea International Cooperation Agency (KOICA) болон WITH” төрийн бус байгууллага (ТББ)-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар ХИБС-ийн харьяа Хоол, шим тэжээлийн судалгааны лаборатори байгуулагдлаа. Лабораторийн нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, KOICA Олон улсын байгууллагын дэд захирал Им Дэ Гин, “WITH” төрийн бус байгууллагын тэргүүн Ли Ил Юнг, ШУТИС.ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг, Мянганы Сорилын сангийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат, хэвлэл мэдээллийн болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгч нар оролцлоо. Тус лаборатори нь ШУТИС-ийн багш, ажилчин, оюутанууд болон нийслэлийн иргэдийг таргалалт, чихрийн шижин, ясны сийрэгжилт зэрэг халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах түүнчлэн хоолзүй, тэжээхүй ухааны мэргэжлийн ач холбогдлыг нийтэд таниулах үндсэн зорилготой болно. Лабораторид 75 мянган ам.долларын өртөг бүхий биеийн дотоод өөх хэмжих аппарат, ясний сийрэгжилт тодорхойлох багаж, цусны саахар хэмжигч зэрэг орчин үеийн техник тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд тусгай хуваарийн дагуу багш ажилчдад үйлчлэх болно. Та бүхнийг тус лабораториор өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.




Дэлгэрэнгүй мэдээллийг Шим тэжээл судлалын төвөөс авна уу.
Утас: 312124, дотуур утас: 2619
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.