Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 12 сарын 28 нд 1-203 тоот танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд СЦШГ-ын захирал, доктор, профессор Н.Эрдэнэхүү, Академич Х.Энхжаргал, ОХСҮА-ны хамт олны төлөөлөл болон оюутнууд оролцлоо. Н.Эрдэнэхүү захирал хүрэлцэн ирсэн оюутнуудад сургуулиас бодлогын түвшинд авч хэрэгжүүлж буй сургалтын болон бусад үйл ажиллагааны талаар танилцуулж, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй сонсож, харилцан ярилцлага өрнүүлэв.
Академич Х.Энхжаргал ШУТИС-ийн оюутан залуучуудын бүхий л үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллахад таатай байдаг. Сүүлийн 5 жил орчим бүтээлч оюутны клубийг миний нэрэмжит шагналаар шагнан урамшуулж оюутнуудад ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нь дэмжин бага ч болов мөнгөн тусламж үзүүлж буйдаа таатай байгааг дурдлаа.
ШУТИС-ийн оюутны клубүүдээс 2023 оны намрын улиралд нийт 40 өөд клуб тайлангаа тавьж хэлэлцүүлсэн. Тэдгээрээс 2023 оны шилдэг клубээр- 3 клуб , Академич Х.Энхжаргалын нэрэмжит бүтээлч 1 клуб, шилдэг клубийн ахлагч-6, шинийг санаачлагч оюутан-1 тус тус шалгаруулж шагнан урамшууллаа. Үүнд
Шилдэг мэргэжлийн клубээр “INSPIRATION”, “SPACESHIP” клуб
Шилдэг сайн дурын клубээр “ЗАЛУУЧУУД УЛААН ЗАГАЛМАЙ” клуб
Акатемич Х.Энхжаргалын нэрэмжит шагналаар “SysCo Tech” клуб
Шилдэг клубийн ахлагчаар
“WIZZ”клубийн ахлагч Т.Тэргэл, “FINDE” клубийн ахлагч А.Болорхүслэн, “Сэргээгдэх эрчим хүч” клубийн ахлагч Н.Мөнхсаран , “Дижитал” клубийн ахлагч Ш.Энхбаяр “Дуулаач” клубийн ахлагч Б.Замбалгарав, “Хос Уянга” клубийн ахлагч Э.Мөнгөнсаруул, Шинийг санаачлагч оюутнаар “Уран бичлэг” клубийг үүсгэн байгуулагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Шилдэг тэргүүний оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС-ийн багш нарт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Цагаан сарыг угтан бүх нийтийн уламжлалт их цэвэрлэгээний аянд ШУТИС нэгдлээ
"ОЮУТНЫ ФИЗИКИЙН УЛСЫН IV ОЛИМПИАД"-д ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Япон улсын “SMC” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн хамт олон цагаан сарын баярын өмнө ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ