Математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Профессор, Академич, Төрийн соёрхолт Рэнцэнгийн Энхбат ШУТИС-ийн Эрдэмтэн багш, судлаач нарт зориулан “Хиймэл Оюун Ухаан Ба Математик”, “Support Vector Machines” гэсэн сэдвээр сонирхолтой лекц хэлэлцүүллээ. Энэ лекцээрээ Хиймэл оюун ухааны түүх, өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага ямар түвшинд байгааг танилцууллаа. Цаашилбал энэ салбар шинжлэх ухаан нь Математикийн салбар шинжлэх ухаан Оновчлолын онолтой хэрхэн уялдан холбогдож байгаа талаарх сонирхолтой судалгаа, баримтуудыг хуваалцлаа. Мөн түүнчлэн “Хиймэл оюун ухаан нь хүний тархины үйл ажиллагааг бүрэн загварчилж, хүнээс ухаантай болж, хүн төрөлхтөнд аюул учруулж болох уу гэсэн асуулт тавигдсаар байгаа юм. Үүний хариу болгож Роджерс Пенроуз математикийн аксиомуудын дурын систем гүйцэд биш байх тухай Гёделийн теоремыг ашиглан хүний уураг тархи ба компьютерын хоорондын зарчмын ялгааг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, логик схемээр хязгаарлагдсан компьютер нь тооцоолон гүйцэтгэх талаараа хүнээс илүү чадвартай байдаг ч хүний уураг тархины бүхий л үнэнийг гүйцэд мэдэх, шийдвэр гаргах чадвартай байх ямар ч боломжгүй” гэдгийг баталсан сүүлийн үеийн эрдэмтдийн сонирхолтой судалгаануудыг онцлон танилцууллаа.
Судлаач, Эрдэмтэн Р.Энхбат профессорынхоо цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.



"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа