Монгол Улсын дээд боловсролын салбарт ухаалаг сургалтын орчин бий болгох, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын и-КАИСТ компаний техник асуудал хариуцсан захирал Сүнгжин Кимд ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо.

Уг арга хэмжээний дараа ШУТИС-ийн МХТС-д тохижуулж өгсөн “Smart Class” лабораторийн нээлт болж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ШУТИС-ийн МХТС-ийн захирал Б.Сүхбат болон багш профессорууд хүлээж авлаа.

Энэхүү лабораторт суурилуулсан ухаалаг тоног төхөөрөмжүүдийг багш оюутнууд хэрхэн ашиглах боломжтой талаар профессор Сүнгжин Ким товч танилцуулга хийж тайлбарлалаа.


ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн “Энэ лаборатор бол Солонгос улсад дөнгөж хэрэглэж эхэлж байгаа шинэлэг технологи бөгөөд үүнийг ШУТИС-ийн МХТС-д суурилуулж байгаа явдал нь бидэнд хөгжлийн гарааг шинэ шатанд гаргах нэгэн боломж болж байна, одоо манай багш оюутнууд энэ технологид маш сайн суралцаж, хичээл, судалгаа шинжилгээний ажилдаа өргөн нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв. и-КАИСТ компанийн төлөөллүүд ч дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Сүнгжин Ким нь ШУТИС-ийн МХТС-д хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологийн цахим самбар болон ухаалаг төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн нь хичээлийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд цахим төхөөрөмж ашиглах таатай боломжийг нээж өгч байна.
ШУТИС-МХТС
Үндэсний хүнс үйлдвэрлэлийн “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдлээ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.