ГХС-ийн Ази судлалын салбараас техник технологийн орчуулгын болон хамтарсан хөтөлбөрийн хятад хэл сурч судалж буй оюутан залуусын хятад хэлний чадварыг нь сайжруулах хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн профессор багш нартай хамтран намрын сургалтыг (төлбөргүй) санаачлан 3 дахь жилдээ амжилттай зохион явууллаа.
Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн “DINGTALK” платформоор 2023.09.23-12.23 хооронд болсон намрын сургалтад ГХС-ийн (ТТО- Хятад хэл), ГУУС-ийн (Геодези) хамтарсан хөтөлбөрийн 1,2-р ангийн анхан шатны нийт 30 оюутан хамрагдлаа.
Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй болно.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуультай хамтран ажиллаж сургалтыг удирдан зохион байгуулсан Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн профессор багш нартаа, тус хөтөлбөрт хамрагдаж сертификат авсан оюутан залуустаа, Гадаад хэлний сургуулийн хятад хэлний мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭРДЭМ СУДЛАЛЫН ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2024.01.18
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа