ШУТИС-ийн багш ажилтан 2024 оны 1 дүгээр сарын 4-16-ны өдрүүдэд үндэсний бичгийн түргэвчилсэн сургалтад хамрагдлаа. “Монгол хэлний хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө хүрээнд тус сургууль 2 дахь удаагийн сургалтаа зохион байгуулсан ба анхан, дунд шатны сургалтыг нийт 83 хүн төгсөж, батламж авчээ. Цаашид 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах зөвлөл албан хэргээ хос бичгээр хөтлөх болсонтой холбоотойгоор баримт бичгийг үндэсний бичгээр боловсруулах стандарт, цахим хэрэглээнд үндэсний бичгээр бичих дунд, ахисан түвшний сургалтыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.


Энэ удаагийн сургалтын батламжийг ГХС-ийн ЭНБД Н.Мэнд, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Ц.Элбэгзаяа, Ази судлалын салбарын эрхлэгч Ц.Эрдэнэзаяа нар гардуулав.
Үндэсний бичгийн сургалтыг дэмжин ажилласан сургуулийн удирдлага, сургалтад хамрагдсан багш ажилтан, зохион байгуулсан монгол судлалын багийн профессор багш нартаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би
Б.Ренчин
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2024.02.02
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа