БНСУ-ын “КОЙКА олон улсын байгууллага”-ын сайн дурын ажилтан И Хён Мугийн санаачилсан “БИАС-ийн барилгын бүтээцийн лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус лабораторид 40 000$ (60%-ийг КОЙКА олон улсын байгууллага, 40%-ийг БИАС-аас санхүүжүүлсэн)-ийн үнэтэй барилгын бүтээцийн туршилтын зориулалттай багаж худалдан авч хандивлав.


Уг төслийн хүрээнд багаж нийлүүлсэн БНСУ-ын MISUNG C&S Inspection компаний захирал Kim Sung, судалгааны ажилтан Jeon Hong June, инженер Kang Do Won нар 2012 оны 9-р сарын 4-өөс 8-ы өдрүүдэд “Бүтээцийг аюулгүй тооцоолох аргууд”, “WIDAS багажийн хэрэглээ”, “MIDAS програмыг бүтээцийн тооцоонд хэрэглэх нь” гэсэн сэдвүүдээр 20 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд барилгын инженерийн салбарын багш нар, инженерүүд оролцлоо.
ЗХШҮГ
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв