Автомашины нээлттэй дуудлага худалдааны зар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 571 дүгээр тогтоолын дагуу Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 ширхэг автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.

  1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:

Дуудлагын худалдааны хэлбэр

Нээлттэй

Гэрээний зүйл

2007 онд үйлдвэрлэгдсэн 181100км явсан, 34-66УБИ улсын дугаартай, JTEBU11FX70024379 арлын дугаартай, ­тоёота FJ круйзер маркийн автомашин.

Дуудлага худалдаа болох хугацаа

2024 оны 03- сарын 19-ны 11:00 цагт болно.

 

Дуудлага худалдаа болох газар

ШУТИС-ийн төв номын сангийн 4 давхарт 405 тоот  танхимд болно.

Худалдах доод үнэ

34-66УБИ улсын дугаартай Тоёота FJ круйзер маркийн  автомашин худалдах доод үнэ 8.000.000 /найман сая төгрөг/

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 25 хувь буюу 2.000.000 /хоёр сая төгрөг/

Ялсан этгээдийг тогтоох журам

Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн  дотор төлнө.

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч хуулийн этгээд:  ШУТИС

Дансны дугаар: Голомт банк  1102928177

Дансны нэр: ШУТИС-Захиргаа.

  1. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбарын хамт 2024 оны 03 дугаар сарын 19-ны 11:00 цаг хүртэл ШУТИС хичээлийн төв байрны 219-4 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

  1. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийг ШУТИС хичээлийн 5-р байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11-315561, 88103564, 99066058 утсаар авна уу.