УРИАЛГА
ШУТИС-ийн захиргаанаас санаачлан зохион байгуулж буй “Малчдадаа туслах аян”-нд нийт профессор багш, ажилтан, оюутнуудыг нэгдэхийг уриалж байна.
Хөдөө орон нутагт байгаль, цаг уурын онцгой хүнд нөхцөл, зудын эрсдэл үүссэний улмаас монгол орны уламжлалт мал ахуйн салбарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад малчин түмэндээ дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хандивийн аяныг зарлаж байна.
Та бүхэн уг хандивын аянд нэгдэж, мөнгөн болон дулаан хөнжил, хувцас, хүнс хоол, лаа чүдэнз, зай, түлээ мод, малын нэмнээ болон малчдад хэрэгцээтэй байгаа бүхий л зүйлээр эд материалын тусламж үзүүлж болно.
Мөнгөн хандивыг голомт банкны 1175121739 тоот данс /ШУТИС-бидний бахархал төгсөгч дэмжигчдийн холбоо ГҮТББ/-нд авах бөгөөд эд материалын тусламжийг бүрэлдэхүүн сургуулийн оюутны клубууд болон багшийн хөгжлийн багууд дээр хүлээн авна.
“Малчдадаа туслах аян”-ыг 2024 оны 03-р сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж, цугларсан хандивийг Улсын Онцгой Комисст хүлээлгэн өгнө.
ШУТИС-ийн захиргаа
2024.02.22
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв