Монгол Улс болон Япон Улсын засгийн газрын хамтарсан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 1.8 тэр бум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжтэй сургалт, судалгааны дараах лабораториуд байгуулагдлаа. Үүнд:
Лабораторийн нээлтийн арга хэмжээнд БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Орлогч дарга Ёшимура Токүжи, “Инженер Технологийн Дээд Боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай, “Asia SEED” байгууллагын захирал Масахиро Хамано, ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.
Монгол орны агаарын орон зайг үр ашигтай ашиглах, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон нисгэгчгүй нисэх аппарат бүтээхэд эдгээр судалгааны лабораториуд нь үнэтэй хувь нэмэр оруулах юм. Мөн их сургуулийн судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ өргөжиж гарааны компани, инновацын бүтээгдэхүүн бий болох, олон улсын сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүллийн чанар сайжирна. Тус төслийн зэргийн бус сургалтын хүрээнд эдгээр шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах багш, судлаачдыг Япон улсад сургах, дадлагажуулах зэрэг ажлууд төлөвлөгдөж байна.
Түүнчлэн хий ба шингэний динамик, материал судлалын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэдэг эрдэмтэн судлаачид энэхүү лабораторийг ашиглах бүрэн боломжтой юм.
Нисэхийн сургалт, судалгааны шинэ лабораториудын нээлтийн үйл ажиллагаа
Аэродинамикийн хоолой (wind tunnel): 60х60х120 см -ийн хэмжээтэй ажлын орон зайтай, 38 м/сек хүртэл агаарын урсгал үүсгэх хүчин чадалтай.
“Композит материал ба хийц”-ийн лабораторийн даралтат зуух (autoclave) (Хамгийн их температурт 2800C, хамгийн их даралт – 10 бар, усан хөргүүртэй, ажлын орон зай нь 2х1 м хэмжээтэй)
Boeing 737 агаарын хөлгийн симулятор: Boeing 737 макс агаарын хөлгийн 1:1 хэмжээ бүхий нисгэгчийн бүхээг.
ШУТИС-ийн өвлийн шинэ элсэгч оюутны нэгдсэн уулзалт боллоо
Монгол, ОХУ-ын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар форум зохион байгуулна.
БНСУ-ын WITH ТББ-тай 2025-2030 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновац, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгууллаа
ШУТИС, ХШУС-ийн “Статистик” хөтөлбөрийн оюутнууд Японы Кумамото Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн сургуультай танилцах мэргэжлийн сургалт, соёлын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа