ШУТИС-ийн Оюутны холбооноос зохион байгуулсан “Оюутны холбооны нээлттэй өдөрлөг” 2012 оны 9 дүгээр сар 17-ны өдөр амжилттай болж өндөрллөө.


ШУТИС-д шинээр элссэн 1 дүгээр курсийн болон бусад оюутнуудад Оюутны холбооны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, түүний чиглэл, цаашид хийгдэх ажил, оюутанд зайлшгүй шаардлагатай мэдээллийг цогцоор нь нэг дор хүлээн авах боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө энэхүү өдөрлөг ач холбогдолтой. Энэхүү өдөрлөгийн хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 14 сургуулийн Оюутны зөвлөл, гүйцэтгэх хорооны 7 албадууд, 7 клуб оролцож үйл ажиллагаагаа тайлагнасан байна. Мөн энэ өдөр ШУТИС-ийн авьяаслаг оюутнууд урлагийн үзүүлбэр үзүүлсэн бөгөөд “Мобиком” корпораци тус хөтөлбөрт хамтарч оролцжээ.

Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв