Чуулган 2024 оны 03-р сарын 28-31-ны өдрүүдэд болж манай сургууль хамтран зохион байгуулагчийн хувьд бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцов. Чуулган уулын оргил булаалцалдах “Баянзүрх хайрхан 2024” тэмцээн, явган аяллаар өндөрлөлөө. Энэ аялал нь геологич, геологийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд гэсэн хоёр төрлөөр явж, алт мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, геологийн алх, мөнгөн шагналаар шагнууллаа. Оюутны төрөлд ШУТИС-ийн геологийн оюутны баг 1, 2, МУИС-ийн оюутны баг 3-р байр эзлэв. Геологичдоос “Тригтек” ХХК-ний 1-2 баг эхний хоёр байр, Эмэгтэй геологичдын холбооны баг 3-р байр эзэллээ. Аяллыг Монголын үндэсний геологийн алба, ШУТИС-ийн геологийн салбар хамтран зохион байгуулав.

Аялал, тэмцээн Сүхбаатарын төв цэгээс эхлэв.

Үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат: Аялагч, тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв.

Тамирчид гараанд

Ерөнхий шүүгч доктор, профессор С.Хишигсүрэн Баянзүрх уулын геологийн талаар мэдээлэл хийлээ.

Аялагчид Баянзүрх оргилд дурсгалын зураг татуулав.
Геологич төрөлд Д.Түдэв ахлагчтай Тригтек-1 баг Тэргүүн байр

О.Хатансайхан ахлагчтай Тригтек-2 баг хоёрдугаар байр

М.Болдбаатар ахлагчтай Эмэгтэй геологичдын холбоо гуравдугаар байр

Оюутны төрөлд Ч.Анхбаяр ахлагчтай Птеродактиль баг тэргүүн байр

Г.Эрдэнэбат ахлагчтай ШУТИС-2 баг хоёрдугаар байр

Г.Дашдагжид ахлагчтай МУИС-ийн баг гуравдугаар байр
Шагналыг Үндэсний геологийн албаны геологийн хэлтсийн дарга Б.Болд-Эрдэнэ, ШУТИС-ийн доктор, профессор С.Хишигсүрэн нар гардуулав.

Хамгийн залуу аялагч алтан медаль хүртлээ.

Аяллыг зохион байгуулж дэмжсэн ахмад дунд үеийнхэн. Өвөр эгнээнд М.Болдбаатар, Ж.Ган-Очир, Б.Болд-Эрдэнэ, Б.Ариунболд нар.
ШУТИС-ийн геологийн салбар Д.Чулуун
2024-03-31
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
ШУТИС үндэсний хүнс үйлдвэрлэлийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа