Геологи, уул уурхайн сургууль 2024 онд ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа.
Энэ ажлын хүрээнд “Хятад хэлний сургалт явуулах идэвхтэй аргууд” сэдэвт сургалтыг Нийслэлийн лаборатори 23-р сургуулийн Ази судлалын тэнхимийн багш нарт зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тус сургалтыг ШУТИС-ийн хичээлийн VIII байранд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа “Бие хүний хөгжил, төлөвшил ба сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, Бие хүний чиг хандлагыг сургалтад харгалзах нь, Cургалтын аргууд, Cургалтад богино бичлэг ашиглах нь” дэд сэдвийн хүрээнд удирдан явууллаа.



Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажилд идэвхтэй оролцсон Нийслэлийн Лаборатори 23-р сургуулийн захирал Ш.Оюунсүрэн, Ази судлалын тэнхимийн багш нар болон бидний урилгыг хүлээн авч сургалт явуулсан ГХС-ийн дэд профессор Л.Чойжилмаа нарт баярласан талархснаа илэрхийлье.
Сургалт зохион байгуулсан. ГУУС, Геодезийн салбар
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв