Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан уламжлал болгон зохион явуулдаг “Нээлттэй хаалганы өдрүүд” –ийг амжилттай зохион явууллаа. Өдрүүдийн хүрээнд шинээр элсэгчдэд зориулсан ерөнхий эрдмийн номын үзэсгэлэн, мэргэжлийн ном, сурах бичиг, гадаадаас захиалсан сургалт, судалгааны е-ном, сэтгүүлийн үзэсгэлэн, номын санч мэдээллийн ажилтнууд, шинээр элсэгч оюутнуудад зориулсан “Онлайн мэдээллийн сан” сэдэвт сургалт зохион явууллаа. Соёлын ажилтны өдрийг тохиолдуулан хамт олноо манлайлан ажилласан номын санч, мэдээллийн ажилтнуудаа Ректорын нэрэмжит шагнал, бүрэлдэхүүн сургуулиудын захирлын нэрэмжит шагналаар тус тус шагнаж, урамшууллаа.
![]() |
![]() |
![]() |
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв


