ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж Итали улсын иргэн соёлын антропологич, соёл судлаач, түүхч Давид Беллаталлад ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн. ШУТИС-ийн захирлын зөвлөл 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр эрдмийн зөвлөлийн танхимд Давид Беллаталлаг “Хүндэт профессор”-оор өргөмжлөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Давид Беллаталла нь монголын ард түмний нүүдэлчин амьдрал, буриад, цаатан ард түмний нүүдлийн бөө мөргөлийн талаарх антропологийн судалгаануудыг хийж дэлхий нийтэд таниулан сурталчлах чиглэлээр 10 гаруй ном, бүтээл туурвисан байна. Түүнчлэн монгол улсын их дээд сургуулиудын судлаачид, оюутан залуусыг олон улсын хөтөлбөрт хамруулан оюутанд соёлын антропологийн чиглэлийн хичээл заадаг байна. Мөн сүүлийн 24 жилийн хугацаанд 800 гаруй сая төгрөгийн хүмүүнлэгийн хандив цуглуулж Монгол улсад хөрөнгө оруулалт хийж ажилласан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж Давид Беллаталла-д ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгожээ.


"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа