БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор”
тэтгэлэгт хөтөлбөр
ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй сургууль болох Солонгос улсын Kwangwoon их сургуулийн 2024 оны намрын улиралд эхлэх Магистр+Доктор (5 жил) оюутан солилцооны хөтөлбөрийг танилцуулж байна. Тус хөтөлбөрт дараах мэргэжлүүдээр оюутан шалгаруулж, суралцуулна. Үүнд:
- Department of Electric Engineering
- Department of Electronic and Communication Engineering
- Department of Electrical Engineering
- Department of Electronic Materials Engineering
- Department of Computer Science and Engineering
- Department of Chemical Engineering
- Department of Robotics
- Department of Environmental Engineering
- Department of Architectural Engineering
- Department of Electronic Convergence Engineering
- Department of Computer Science
- Department of Architecture
Kwangwoon их сургуулиас олгох тэтгэлэг:
- Сургалтын төлбөр 100%
- Сар бүрийн амжиргааны зардал 700-800 мянган вон
- Эрүүл мэндийн даатгал 100%
Сургалт эхлэх хугацаа: 2024 оны 9-р сард
Өргөдөл хүлээн авах хугацаа:
- ШУТИС дээр хүлээн авах хугацаа: 2024 оны 4-р сарын 22-оос (Даваа) 2024 оны 5 сарын 3 (Баасан) -ны 17 цаг хүртэл Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албанд 1-218 тоотод бүх материалыг хэвлэмэл болон PDF (onon@must.edu.mn хаяг руу илгээх, Subject дээр Kwangwoon их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр гэж бичих) хэлбэрээр авч ирнэ үү. Дутуу болон шаардлага хангахгүй материал хүлээн авахгүй болно.
- Бичиг баримт Kwangwoon Их сургууль дээр биетээр хүлээн авах хугацаа: 2024 оны 05-р сарын 13-ний өдрийн 17:00 цаг хүртэл, (материал шуудангаар хүргэгдсэн байх ёстой болно).
Жич: ШУТИС-д өгөх хэвлэмэл материал эх хувийн хуулбар байж болно. onon@must.edu.mn хаяг руу цахимаар илгээх материал эх хувь байх шаардлагатай. Мөн Kwangwoon Их сургууль руу шууданд явах бүх материал эх хувь байх шаардлагатай.
Материал хүлээн авсны дараа Ярилцлагын шалгалт: 2024 оны 5 сарын 24 (Баасан) ШУТИС дээр явагдана. Тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал болон хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. Kwangwoon их сургуулийн Ахисан түвшиний сургуулийн веб: https://graden.kw.ac.kr/admission/calendar.php
Элсэлтийн гарын авлага энд дарж татаж авна уу.
Анхаарах зүйлс:
- Application онлайнаар бөглөх тул дараах холбоос дээр дарж account үүсгэнэ татаж авч бөглөнө үү. https://www.studyinkorea.go.kr/ko/receipt/OnlineReceipt11.do
- Application fee 60,000 вон. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлөх бөгөөд https://graden.kw.ac.kr/admission/recruitment.php холбоосоор орж төлбөр төлөх мэдээллийг харна уу).
- Бүх материалыг цаасаар болон PDF хэлбэрээр ШУТИС-ийн 1-218 тоотод авч ирнэ үү.
- Бичиг баримтыг Kwangwoon их сургууль руу олон улсын шуудангаар явуулах үйл ажиллагаа болон гарах зардалыг оюутан өөрөө хариуцна.
- Хугацаа хоцорсон болон дутуу материал авах боломжгүй.
Coordinators of the MUST:
- Name: Tsend-Ayush Chimed-Ochir (Ph.D, Associate Professor of Dept. of Computer Science, SICT, MUST), Tell: 976+ 86066338, Email: tsend-ayush@must.edu.mn
- Name: Office of International Relations & Social Partnerships, MUST (1-218), Phone: 11-329081, Tell: 976+ 99128586, Email: onon@must.edu.mn
Coordinators of the Kwangwoon University:
- Name: Enkhzaya Ganbold (RFIC Center Post-doc), Tell: +82 010-6569-8981, Email: enkhzaya@kw.ac.kr
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
1-218