Төгсөгч оюутнууд болон дадлага хийх оюутнуудыг ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор 2024 оны 04-р сарын 24-ны Лхагва гарагт 1000-1600 цагийн хооронд “JOB FAIR-2024” өдөрлөгийг БуХС-д зохион байгууллаа.
“JOB FAIR-2024” өдөрлөгт Монголын топ 20 аж ахуйн нэгж, байгууллагууд хүрэлцэн ирж, тус сургуулийн Бизнесийн удирдлагын болон Менежментийн хөтөлбөрийн 3 болон 4-курсийн оюутнууд оролцсон болно.
Өдөрлөгийн хүрээнд компаниуд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлж, байнгын болон түр ажлын байрны мэдээллээ оюутнуудад хүргэж ажилласан болно.

Нээлттэй ажлын байрны мэдээллээ Маркетингийн менежмент, Санхүүгийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Мэдээллийн системийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент хөтөлбөрийн 4 дүгээр курсийн 121 оюутнуудад өгсөн. Мөн тус мэргэжлийн ангийн 3-р курсийн 140 оюутнуудад дадлага хийх, түр ажлын байрны мэдээлэл хүргэж сонирхсон оюутнуудаас 123 нээлттэй ажлын байранд нийт 200 орчим ажлын байрны анкет бүртгэгдсэн байна.



БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН САЛБАР
2024.04.25
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа