Монгол улcын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого-шинэ хоршоо хөдөлгөөн”-үүдийг эрчимжүүлэхэд ШУТИС-ийн болон бусад их дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс бүрдсэн зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа билээ. Дээрх үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн, амжилттай хэрэгжүүлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын ХАА, шим тэжээлийн ахлах зөвлөх Ш.Накадаг урьж Япон улсын ХАА-н болон орон нутгийн хөгжилд хоршоодын гүйцэтгэж буй үүрэг, алдаа, оноог таниулах зорилготой нээлттэй лекцийг Бизнесийн Ахисан Түвшний Сургууль ЖАЙКА байгууллагатай хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нараас гадна хоршоо байгуулан ажиллаж буй орон нутгийн иргэд мөн оролцов.
Ш.Накада гуай “ХАА бол улс орны амин чухал салбар. ХАА-н тогтвортой хөгжил бол улс орны хөгжил. Япон улсын ХАА ба хоршооны хөгжлийг 1942-60 он, 60-80-д он, 80-д оноос хойш гэсэн гурван үечлэлтэйгээр авч үзэж болно. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт байсан доод тал нь 10-д жил явагдаж байж амжилт, үр дүн нь харагддаг. Сонгуулийн мөчлөгт 4 жилээр үйл ажиллагаа нь хэмжигддэг засгийн газрын хувьд тогтвортой ийм том шинэчлэлийг хийхэд бэрхшээл ихтэй байдаг. Гэлээ гээд ийм бодлогын зорилгыг нь өөрчилж болохгүй. Тасралтгүй үргэлжлүүлэн авч явж чадах нь эрдэмтэд, судлаачид, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд л болно. Их сургуулиудын манлайлал амин чухал” хэмээн цохон тэмдэглэж байв.
Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн “6-р үйлдвэрлэл” концепцийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч, борлуулагч талаас ШУТИС-ийн үүрэг роль маш их. Эцсийн
бүтээгдэхүүнийг аль зах зээлд хэрхэн борлуулах нь мэргэжилтэн бэлтгэж, технологи хөгжүүлдэг их сургуулийн манлайллаас маш их шалтгаалах ажээ.
ШУТИС, БАТС. 2024.05.13 (Дав)

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав