"ABU Робокон-2024" Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 18 нд МҮТ-ийн “Цагаан лавай” студид амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд хөгжөөн дэмжигч багш, оюутнууд болон сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, ОХСҮА-ны төлөөлөл дэмжлэг үзүүлэв.

Тус тэмцээнд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “HTL”, “Pro Mech”, ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот”, Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Simple Tech”, ҮТС-ийн “Баянбридж” багууд оролцлоо.

Тэмцээний шүүгчдийн дүнгээр:
МУИС-ХШУС-ийн “Соёмбо-1” баг ТЭРГҮҮН байр
ШУТСИ-ЭХС-ийн “Эрчим” баг ДЭД байр
ШМТДС-ийн “NOMA TECH” баг ГУТГААР байр эзэлсэн.

Тэргүүн байр эзэлсэн баг 2024 оны 8 дугаар сард Вьетнам улсыг зорихоор боллоо.
Тэмцээнийг дэмжин ирсэн багш, оюутнууд болон амжилттай оролцсон багууддаа баяр хүргэе.

Дараа жилийн "Робокон-2025" олон улсын тэмцээн Монгол улсад зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.
Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
“Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026”-д амжилттай оролцлоо
Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2026 амжилттай боллоо
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв