2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС Барилга Архитектурын Сургуулийн 3,4-р курсийн оюутнуудад Барилга байгууламжийн буурь ба суурь хичээлийг заасан бөгөөд оюутнуудын лекц семинарын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах үүднээс Лхагва гаригийн 4-р пар дээр ордог бие даалтын цагийн хичээлийг Барилгын талбай дээр орлоо. 2024 оны 04 сарын 17 ны өдөр “Vision Business Tower” барилгын суурийн ажлын явцтай танилцав. Уг барилга нь 36м X 30м хэмжээтэй цутгамал төмөрбетон каркасан барилга бөгөөд нил хавтан суурьтай, 25 давхар оффисын барилга, эргийн бэхэлгээ түшиг ханатай. Автомашины гараашийг 1р давхраасаа лифтээр зоорийн давхар руу шилжихээр төлөвлөсөн. Уг барилгын суурийн ажилтай танилцсанаар нил хавтан суурийн угсралтын ажлын явц, ус зайлуулах системийн угсралт, төмөрбетон болон металл багана, түшиг ханын төлөвлөлт зэрэг асуудлуудыг барилгын талбай дээр бодитоор харж суралцсанаар оюутнууд бодит мэдлэг чадвар эзэмших боломжийг бүрдүүлж өглөө.

2024 оны 05 сарын 15-ны өдөр 2 дах удаагаа 53 давхар оффисын барилгын шон суурийн өрөмдлөгийн ажлын явцтай танилцлаа. Уг барилгын суурийн ажилтай танилцсанаар өрөмдмөл цутгамал шон суурийн угсралтын ажлын явц, тэдгээрийн онцлог хийцлэлийн талаар дэлгэрэнгүй судалж мэдлээ. Барилгын талбай дээрх үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн инженер Санчир, Бямбахорол, Идэрбат нартаа талархлаа илэрхийлье.

Мэдээг бэлтгэсэн: ШУТИС. Барилга Архитектурын Сургуулийн Профессор Э.Нинжгарав
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
Биоанагаахын инженерчлэлийн хөгжлийн олон улсын II хурал ICDBE 2026 амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа