“Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвээр Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Кибер Халдлага Зөрчилтэй Тэмцэх Нийтийн Төв, Монголын Мэдээллийн Технологийн Консерциум, Монгол Улсын Их Сургуультай хамтран 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд зохион байгууллаа.

Хурал нь “Кибер аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Холбоо, сүлжээ”, “Дижитал конвержинс” гэсэн зургаан салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС, МУИС, ШУА, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ДХИС, ҮБХИС, Хүрээ МХТДС зэрэг дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас гадна БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургууль, Квангвон Их Сургууль, Сангмёонг Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, БНХАУ-ын Өмнөд Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судлаачид 34 аман илтгэл, 19 үзүүлэн илтгэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэгдлээ.

Энэ удаагийн хурлын үеэр их сургуулиудын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг “Хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд хийж салбарын их сургуулиуд оюутнуудын дипломын мэдээллээ дундаа хуваалцдаг байх, МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар хиймэл оюуны хамтарсан судалгааны баг үүсгэн хамтран ажиллах зэрэг тодорхой санал, санаачлагыг хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн “ICT Focus” олон улсын хянан магадалгаа хийгддэг, нээлттэй сэтгүүлийн албан ёсны нээлт боллоо. Мэдээлэл, холбооны технологийн салбарын уг сэтгүүлийг импакт фактортай Монгол улсаас эрхлэн гаргадаг олон улсын сэтгүүл болгон хөгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн байгууллага болон их сургуулиудын төлөөлөл болох ЦХХХЯ, ХХЗХ, ММТК, ШУТИС, МУИС, МУБИС нар илэрхийлсэн байна.

ШУТИС - МХТС
Шинэ оны эхний өдрүүдэд дөрвөн хайрхандаа сайхан аялаад ирлээ
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн санхүүжилттэй судалгааны төслийн гэрээ байгуулах ёслол зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш, ажилтан, төгсөгчдийн волейболын нөхөрсөг тэмцээн боллоо
ШУТИС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа
Хамтын ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмж хандивлав