ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Австрали улсын CURTIN Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр дахь жилдээ тус сургуулиудын хамтарсан зуны сургалтад оролцохоор CURTIN Их Сургуулийн Дизайн, Хүрээлэн буй орчны сургуулийн профессор Steven Feast болон Jake Schapper нараар ахлуулсан 20 оюутан Монгол улсад ирлээ.
Австрали улсын багш оюутнуудыг 2024.06.19-ны өдөр Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Сургалт чанарын албаны дарга Ж.Амарбаяр, Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Архитектурын салбарын багш А.Билигт “Улаанбаатар хотын төлөвлөлт ба өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийсэн нь архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг тус оюутнуудын хувьд сонирхолтой сэдэв байлаа. Мөн шинээр төлөвлөгдөж буй төслүүд, олон улсын хот төлөвлөлтийн концепцийн уралдаан зарлагдсан Хархорум хотын талаар ярилцав. Зочдыг ШУТИС-ийн хичээлийн байрууд, номын сан, Монголын геологи, эрдэс баялгийн музейтэй танилцуулсан нь сонирхолтой арга хэмжээ боллоо.
Хамтарсан зуны сургалт 2024.06.21-ээс 2024.07.17-ны өдрүүдэд нэг сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулагдах ба БАС-иас Архитектур мэргэжлээр суралцаж буй 8 оюутан оролцох юм.
ШУТИС-ийн БАС болон Австрали улсын CURTIN Их Сургуулийн хамтын ажиллагаа уг үйл ажиллагаагаар эхэлж цаашид улам нягт хамтын ажиллагаа хийхээр төлөвлөж байна.
Төрийн өмчийн их сургуулиуд судалгаа, инновац, хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ байгууллаа
ШУТИС, ХШУС-ийн “Статистик” хөтөлбөрийн оюутнууд Японы Кумамото Их сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн сургуультай танилцах мэргэжлийн сургалт, соёлын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбат агсны нэрэмжит болголоо
“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Логистик менежмент, Механик, Мехатроник хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд богино хугацааны дадлага хийлээ