2024 оны 09 сарын 06-ны өдөр ШУТИС, БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуультай (ИҮИС) хамтран ажиллах Стратегийн түншлэлийн гэрээнд ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ИҮИС-ийн Ректор Пак Жон-Таэ нар гарын үсэг зурлаа.

Тус ёслолын ажиллагаанд Ректор Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр, ГХТНА-ны ахлах мэргэжилтэн Г.Батзориг, МехТС-ийн захирал Н.Пүрэвдорж, ЭНБДарга Б.Дондогжамц, Тээврийн салбарын эрхлэгч И.Базаррагчаа, дэд профессор С.Ариунбаяр, Ж.Азжаргал, ИҮИС-ийн Ректор Пак Жон-Таэ, Байгалын шинжлэх ухааны сургуулийн захирал Ким Жунхо, Гадаад харилцааны дарга Шим Минсук, Тээврийн ахисан түвшний сургуулийн профессор Шин Гвансук, Физикийн тэнхимийн профессор Д. Одхүү, Гадаад харилцааны захирал Пак Санбёон, Ректорын нарийн бичгийн дарга Ким Кванви нар оролцлоо.

Энэхүү Стратегийн түншлэлийн хүрээнд ИҮИС-ийн Ахисан түвшний сургуульд ШУТИС-ийн магистр, докторын 5 оюутанг богино хугацааны сургалтанд тэтгэлэгтэй суралцуулах бөгөөд 3 багш, ажилтанг солилцооны хөтөлбөрт жил бүр хамруулна. Мөн ИҮИС-ийн Элчин хөтөлбөрт жилд 3 оюутанг сонгон авч тус бүр 1100 ам.долларын тэтгэлэг олгож тус их сургуулийг төлөөлөн олон нийтэд сурталчилах, танилцуулага хурал, өдөрлөгт оролцож ИҮИС-ийн оюутнуудтай хамтран ажиллана. Хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хурал, семинар, сургалт зохион байгуулахаар тохиролцов.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа