ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль нь 2011 оноос ХБНГУ-ын Фрайберг хотын “Уул уурхайн академи” Техникийн их сургуультай хамтран Уул Уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ онд хамтарсан хөтөлбөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 02-нд холбогдох гэрээг шинэчлэн баталлаа. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Уул уурхайн маркшейдер – Хэрэглээний геодези, Геологи - минералоги, Геоэкологи, Геофизикийн мэргэжлүүдээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр талууд бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа бөгөөд шинэчлэгдсэн гэрээ нь эдгээр хөтөлбөрүүдэд жишиг болон ашиглагдах заалт тусгагдсан байна.

Мөн хамтран хөтөлбөр хэрэгжүүлэгч тус сургуулийн оюутан залуучууд манай сургуульд ирж судалгаа хийх, харилцан туршлага солилцох, дадлага хийх эрх зүйн орчинг бүрдүүлжээ.
Дашрамд дурдахад, хамтарсан хөтөлбөрөөр төгсөгч нь ХБНГУ-ын Фрайберг хотын “Уул уурхайн академи” Техникийн их сургуулийн инженерийн диплом гардан авахаас гадна ШУТИС-ийн Уул Уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн магистрын дипломыг дүйцүүлэн авах давуу талтай болсон байна.

ХБНГУ-ын Фрайберг хотын “Уул уурхайн академи” техникийн их сургуулийн Уул уурхайн институтын захирал доктор, профессор Дребенштедтийн зүгээс уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутнуудыг суралцуулах чиглэлд ажиллахаа гэрээнд гарын үсэг зурах үеэр илэрхийлэв.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа