ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаагийн удирдлага дор ГХС-ийн 1+1+2 хөтөлбөрийн 12 оюутан, ГУУС-ийн 2+2 хөтөлбөрийн 3 оюутан 2024 оны 8-р сарын 19-ний өдөр Шандуны ШУТИС-д суралцахаар мордлоо.
Хятад улсын Шандуны ШУТИС-тай Гадаад хэлний сургууль нь 2012 оноос эхлэн хятад хэлний ангийн оюутнууд Хэлний дадлагаа хийж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилээс 1+1+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. ГХС-ийн ТТО /хятад хэл/ мэргэжлийн оюутнууд тус сургуульд 2-р курстээ суралцан, хятад хэл, хятадын түүх соёл, эсээ бичлэг, хятад хэлний найруулга зүй, HSK шалгалтын бэлтгэл зэрэг хичээлийг судалдаг. Ингэж суралцсанаар оюутнуудын хятад хэлний мэдлэг дээшилж, хятад орны түүх, соёл, зан заншилтай танилцаж академик мэдлэгээс гадна өргөн цар хүрээний мэдлэгийг эзэмшдэг. Жил бүр Шандуны ШУТИС-аас зохион явуулдаг спорт, урлагийн тэмцээнд монгол оюутнууд идэвхийлэн оролцож монгол орноо хятад болон гадаад оюутнуудад сурталчилдаг.
Шандуны ШУТИС-аас олон удаагийн соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь хотын аялал юм. Хотын аяллаар “5 сарын 4-ний хөдөлгөөн” нэртэй төв талбай, Чиндао далай, Олимпын хотхон, наран шарлагын газар болон түүх дурсгалын газруудаар аялуулдаг.
Оюутнууд өөрийн сурч буй хэлнийхээ улс оронд очиж суралцана гэдэг ховор боломж. Энэхүү боломжийг олгож буй ГХС-ийн удирдлага болон багш нарт оюутнууд болон эцэг эхчүүд байнга талархдаг. Энэ удаагийн үйл ажиллагаанд хятад хэлний ангийн зөвлөх багш Б.Дэлгэрмаа, ГУУС-ийн зөвлөх багш П.Эрдэнэчимэг нар нь маш их хүчин чармайлт гарган ажилласанд талархаж байна.
Хэрвээ таны төлөвлөгөө
1 жил бол будаа тарь
10 жил бол мод тарь
100 жил бол үр хүүхдээ боловсролтой болго.
Күнз
ШУТИС байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 4 дэх удаагаа гардан авлаа
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ