Азийн орнуудын их, дээд сургуулийн барилга, автозам, гүүрийн инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Asia Bridge 2024” тэмцээн нь 2024.08.26-29-ний өдрүүдэд Вьетнам улсын Кан То Их Сургууль (Can Tho University)-д амжилттай болж өндөрлөв. Уг тэмцээнд Япон, Тайланд, Тайван, Индонез, Вьетнам, Монгол зэрэг улсуудын нийт 21 баг 150 гаруй оюутнууд оролцлоо.
Оролцогч багууд “АЗИЙН ГҮҮР” тэмцээний дүрмийн дагуу бодит гүүрийн жижигрүүлсэн хувилбар болох 4,2м урттай, 60см өргөнтэй ган гүүрийг өөрсдөө тооцож төсөллөн, тэмцээний талбайд угсарч, ачааллаж уралдах ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл болон Хотойлтын урьдчилсан тооцоо зэрэг төрлүүдэд оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлддөг.
Гүүр зохион бүтээх тэмцээн нь анх 1980-аад онд АНУ-д оюутнуудын дунд зохион байгуулагдаж эхэлснээс хойш 1992 онд Америкийн Барилгын Инженерүүдийн Нийгэмлэгээс үндэсний хэмжээний тэмцээн болгон өргөжүүлж жил бүр мужийн тэмцээнд түрүүлсэн багууд улсын хэмжээний тэмцээнд оролцох эрх авдаг нэр хүндтэй тэмцээн болсон байна. Манай улсын хувьд 2017 оноос эхлэн профессор П.Отгонбаяр, М.Оюунчимэг нарын санаачлагаар оролцож эхэлсэн түүхтэй.
Уг тэмцээнд оролцож байсан түүхээс дурдвал:
Энэ жилийн багийн бүрэлдэхүүнд БАС-ийн захирал доктор Б.Нарантуяа, БИС-ын ахлах багш Н.Гэрэлтцолмон, ахлах багш доктор О.Алтанзагас, багш Б.Жавхлан, багш С.Энхболд болон барилгын инженерчлэлийн 3, 4-р курсын нэр бүхий долоон оюутнууд орсон. Түүнчлэн “Азийн гүүр 2025” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг БАС-ийн захирал доктор Б.Нарантуяа албан ёсоор гардан авч зохион байгуулалтын ажлаа эхлүүлээд байна. “Азийн гүүр 2024” тэмцээнд амжилт гаргахад бүх талын дэмжлэг үзүүлсэн БАС-ийн захиргаа, БИС-ын хамт олон, ивээн тэтгэгч байгууллага, багийн бүрэлдэхүүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо