Японы Такүшокү их сургуулийн олон улс судлалын тэнхимийн профессор Мотэги Хажимэ нь судалгааны багийн оюутнуудын хамт монголын хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, гээгдэх магадлалтай боломжуудыг эрэлхийлэх зорилготой эхлүүлсэн “Эрдэнэс” төслийн хүрээнд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дизайны тэнхимийн оюутнуудтай хамтран хоёр орны онцлогийг тусгасан монгол хонины ноосон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх зуны сургалтыг дэд профессор Д.Нарантогтох, сургалтын мастер Г.Мөнхцэцэг нарын хамт амжилттай зохион байгууллаа. Улмаар сургалтын нэг хэсэгт дахин боловсруулсан ноолуурыг үнэ цэнэд хүргэх дээж туршилтыг Монголын ноос ноолуурын холбоотой хамтран эхлүүлж, Ханбогд кашмер үйлдвэрээр зочиллоо. Сургалтын талаарх мэдээлэл Такүшокү сургуулийн вэб-д мөн мэдээлсэн байна.


Зураг. Сургалтын явц
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв