ШУТИС-ийн 65 жилийн ой, Монгол, Герман улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиолдуулан ХШУС-ийн Математикийн тэнхимээс “ШУТИС ба Дармштадын технологийн их сургуулийн хамтын ажиллагаа” workshop-ыг 2024.09.13-ны ШУТИС-ийн төв номын сангийн 604 хурлын зааланд зохион байгууллаа.
Энэ үеэр Дармштадтын Технологийн их сургууль, Мэдээллийн технологийн Институтын эмерат профессор, ШУТИС-ийн хүндэт профессор Манфред Глезнер нь төрийн дээд ᠌᠌᠌᠌᠌᠌᠌᠌᠌шагнал ”Алтан гадас” одонгоор шагнагдлаа.
Профессор Манфред Глезнер нь 1991 оноос Германы Эрдмийн Солилцооны хүрээнд Монгол, ХБНГУ хооронд шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлсэн анхны Германы эрдэмтдийн нэг юм. Тэрээр Дармштадтын технологийн их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын хамтын ажиллагааг 30 гаруй жилийн турш дэмжин ажиллаж, манай сургуулийн олон эрдэмтэн судлаачид болон оюутнуудыг удирдан ажилласан байна. Онцлон дурдвал: 1989 онд МУ-ын анхны DAAD тэтгэлэгтэй ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор асан Ж.Дашдорж, профессор Глезнерийн удирдлага дор Даармштадын технологийн их сургуульд эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Түүнээс хойш Дармштадын технологийн их сургуульд Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлгээр ШУТИС-ийн 4 багш докторын, тухайн үеийн Математикийн сургууль болон Компьютер техник менежментийн сургуулийн нийт 6 багш 1-2 жилийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсанаас гадна Проф. Ц.Сарантуяа нь 1999-2009 оны хооронд хоёр сургуулийн хамтарсан 6 удаагийн олон эрдэм шинжилгээний хурал, workshoр, 2013, 2017 онуудад ᠌”CIMPA”᠌᠌᠌᠌ олон улсын зуны сургалтуудыг зохион байгуулсан байна.
Дашрамд дурдахад Монгол, Герман улсын хамтын ажиллагааны түүх 1920-иод оноос Монгол залуус Герман улсад очиж сургалтад хамрагдсанаар эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш манай хоёр талын хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж, олон салбарт хүрээгээ тэлж байна. Гэхдээ хамгийн эртний уламжлалт хамтын ажиллагаа болох боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа өнөөг хүртэл бидний хамгийн бат бэх хэлхээ холбоо байсаар байна.
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтыг амжилттай зохион байгууллаа
ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй багш, ажилчдын дундах “MUST CUP 2024” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө
“Тоон системийн удирдлага” бүтээлийн 50 хувийг ШУТИС-д хандивлав
ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэв