Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Гандантэгчэнлин хийд, МУБИС, Архивын Ерөнхий Газар, Үндэсний номын сантай хамтран 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрийн ордонд зохион байгууллаа.


Тус эрдэм шинжилгээний хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв, Австрийн ШУА, ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, СУИС, ОУУБИС, ШУА-ын Археологийн хүрээлэн, Монголын Бурханы Шашны Их сургуулийн эрдэмтэн судлаачидаас гадна Австри, Швейцар, Япон, Солонгос, ОХУ, Колумб, Финланд, БНХАУ зэрэг улсын 57 илтгэгч нэр томьёоны шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, салбарын нэр томьёоны хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид монгол улсын нэр томьёоны хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн хөгжилд тулгамдаж буй нэр томьёотой холбоотой асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэр томьёоны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хурал боллоо.

Тус хуралд ГХС-ийн профессор багш нар "Системийн шинжилгээний аргаар нэр томьёоны толь боловсруулах арга зүй", “Монгол хэлний дижитал интерактив сурах бичиг дэх нэр томьёоны хэрэглээ”, “Стандарт, норм дахь барилгын нэр томьёоны хэрэглээ” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа