ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор, доктор Б.Сэр-од, Эрчим хүчний сургуулийн захирал доктор, профессор Б.Бат-Эрдэнэ нар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ШУТИС-ийн ректортой уулзаж ШУТИС-ийн 65 жилийн ойд зориулан зохиогчдын зүгээс “Тоон системийн удирдлага” бүтээлийн 50 хувийг хандивлалаа.

“Тоон системийн удирдлага” гурван боть нэг сэдэвт бүтээлийн нэгдүгээр дэвтэр тоон системийн загвар түүний удирдлагын аргууд болон тоон системийн тогтворжилтыг судалжээ. Хоёрдугаар дэвтэрт тоон системийн оновчлол, фази логикт суурилсан тоон системийн удирдлагын шинжилгээ, гуравдугаар дэвтэрт нейро сүлжээ, хиймэл оюуны хэрэглээ болох машин сургалт, гүн сургалт болон генетик алгоритм ашиглан тоон системийг оновчлох математик аргууд зэрэг шинэлэг судлагдахуунуудыг багтаасан байна.

Тус номын редактор академич Р.Энхбат, зохиогчоор ШУТИС, ХШУС-ийн дэд профессор Б.Сэр-Од, ШУТИС, ЭХС-ийн захирал Б.Бат-Эрдэнэ, ХААИС, БУКС Л.Амарсанаа, ШУТИС, ШУТАС-ийн захирал Ц.Жаргалсайхан нар ажилласан байна.

АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 5-р ээлж, ХХШТ-ийн 1-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо
АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шандун ШУТИС-д амжилттай суралцаад ирлээ
ШУТИС-ийн удирдлагууд Багахангай, Налайх, Багануур дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркуудтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо
Тоёотагийн сургалтын шинэ төвийн нээлт боллоо
ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв