“БАРИЛГА ЗАМЫН МАШИН ТӨХӨӨРӨМЖ” МЭРГЭЖЛЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 60 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

НЭГ. ХУРЛЫН ЗОРИЛГО
Монгол улсад “Барилга замын машин төхөөрөмж” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Эрдэмтэн багш, судлаач, инженер техникийн ажилчид харилцан туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг олны хүртээл болгоход энэхүү хурлын зорилго оршино. 
ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
●    ШУТИС-ийн МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
ГУРАВ. ХУРЛЫН ЧИГЛЭЛ
●    ТЕХНИК ТЕХНОЛОГИ
ДӨРӨВ. ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хугацаа:
●    2024.10.26        Өгүүлэл хүлээн авах сүүлийн хугацаа
●    2024.10.30    Ирүүлсэн материалыг хянаж хариу өгөх
●    2024.11.04    Өгүүллийн зассан эцсийн хувилбарыг хүлээн авах
●    2024.11.15    Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах өдөр

Хурал зохион байгуулах танхим:
●    МехТС, VII байр, “Эрдмийн зөвлөлийн өрөө”
Материал хүлээн авах: 
    Өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар https://research.must.edu.mn/page/104-ын дагуу бэлтгэж o.erdene-ochir@must.edu.mn мэйл хаягаар ирүүлнэ. 
ДӨРӨВ. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
1-р байр – 1 хүн (1 сая 500 мянган төгрөг) 
2-р байр – 1 хүн (1 сая төгрөг)
3-р байр - 2 хүн (500 мянган төгрөг) 
ТАВ. ХОЛБОО БАРИХ
ШУТИС Механик, тээврийн сургууль
ЭНБД, доктор (Ph.D) Б.Дондогжамц  dondogjamts.b@must.edu.mn , 99002012, 
ЭШИ Хариуцсан ажилтан Б.Дэлгэрмаа  delgermaa12@must.edu.mn , 89987732, 
ММС-ын дэд профессор, доктор (Ph.D) О.Эрдэнэ-Очир  o.erdene-ochir@must.edu.mn, 99078678,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, ШУТИС.МехТС, 7-403, 7-213

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2024.09.12