М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2004 оноос, “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Бид мэргэжлийн өндөр ур чадвартай шинэ үеийг дэмжин, амжилттай суралцаж буй оюутан, залуу үеийг дэмжих зорилгоор 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Хөтөлбөрт шалгарсан оюутнуудад нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгохоос гадна М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниудад гурван сар хүртэлх хугацаанд цалинтай дадлагажих боломжийг санал болгож байна.
Түүнчлэн тэтгэлгийн хүрээнд М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, ажлын бодит туршлага хуримтлуулах боломжтой бөгөөд их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны урилга гардан авах боломжийг оюутан, залуустаа олгож буйгаараа онцлог юм.
Хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2 ба түүнээс дээш курст 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан хамрагдах боломжтой.
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт нь анкет болон эсээ бичиж илгээх, асуудал шийдвэрлэх чадварын тест, нэмэлт даалгавар биелүүлэх зэрэг үе шаттай бөгөөд оролцох хүсэлтэй оюутнууд 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл careers.mcs.mn хаягаар анкетаа илгээн бүртгүүлнэ үү.


ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Дижитал ур чадварын шалгалтын хуваарь
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Англи хэлний шалгалтын хуваарь
AMIRA 2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурал – Өгүүлэл хүлээн авах систем нээгдлээ
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын ярилцлагын хуваарь
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв