Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна. Энэ хичээлийн жилд манай их сургуулийн түүхэн 65 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Анхны инженерийн ангийн оюутан элсүүлсэн цагаас эхлэн түүх нь тоологдох Политехникийн дээд сургууль, Монгол улсын Техникийн их сургууль, улмаар шинэ зууны эхэнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон өргөжин хөгжиж ирсэн тус их сургууль түүхэн хөгжлийн үе шат бүрдээ боловсрол, шинжлэх ухааны салбарын өөрчлөлт шинэчлэлтийг манлайлан, инновац, технологи дамжуулалт, шинэ мэдлэгийг буй болгон, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүх, өв уламжлалтай билээ.
Ахмад буурлууд та бүхэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөгжил дэвшил, ард иргэдээ соёл боловсролтой, мэдлэг, ур чадвартай болгон төлөвшүүлэх, эх орноо аж үйлдвэржүүлэх, тухайн цаг үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт шинэ ололт амжилтыг нутагшуулахын төлөө мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын манлайлагчид юм.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан нэгэн жаранг давж уйгагүй хөдөлмөрлөж ирсэн бидний амжилт Та бүхнээс эхтэй учир буянт буурлууд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, эртний сайхан уламжлалаар урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөл
ШУТИС-ийн Захиргаа
Ахмадын зөвлөл
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Happy pay апп-г таниулах зорилгоор их сургуулиудын дунд мөнгөн шагнал бүхий уралдааныг зохион байгуулж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2025” арга хэмжээний удирдамж
Оюутан залуусын анхааралд! Голомт банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийнэ
JAPAN JOB FAIR 2025-т урьж байна
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА