ШУТИС-ийн 65 жилийн ойг угтаж 2024 оны 9 сарын 25-аас 2024 оны 10 сарын 01-ний өдрүүдэд МХТС-ийн судалгааны баг, лабораториудын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. КОЙКА-ийн санхүүжилттай хэрэгжиж байгаа “ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд байгуулагдсан сургалт, судалгааны зориулалттай 10 лабораторио түшиглэн судалгааны багуудыг тус сургууль дээр байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэгчид, бакалаврын өвөл болон хавар төгсөх оюутнуудад судалгааны баг, лабораториудыг таниулах, судалгааны сэдэв, удирдагч багшаа сонгоход туслах, судалгааны багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. Мөн бакалаврын шинээр элсэгчид болон нийт оюутнуудад судалгааны баг, лабораториудыг таниулах, өөрсдийн сонирхсон судалгааны чиглэлээ олж авахад туслах юм.
Өдөрлөгийн хүрээнд шинээр элсэн орсон оюутнуудад сургуулийн талаарх танилцуулга хийгдэж судалгааны багууд өөрсдийн багийн зорилго, судалгааны чиглэл, хүрсэн үр дүн, үйл ажиллагааныхаа талаар постер бэлтгэн байрлуулж танилцуулга хийсэн ба сонирхсон оюутнууд судалгааны баг, лабораториудын гаргасан хуваарийн дагуу танилцан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байв. Бакалаврын төгсөх курсийн оюутнууд эртнээс судалгааны чиглэл, сэдвээ сонгосноор тэдний төгсөлтийн ажлын чанар сайжрах, ахисан түвшний оюутнууд судалгааны ажлаа лабораторид судалгааны багт хийснээр үр дүнтэй судалгааны ажлууд хийгдэнэ гэдэгт итгэж байна.



МХТ-ийн Ахисан түвшний салбар, Судалгааны багууд
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа