2012/13 оны хичээлийн жилийн элсэгчдийн аварга шалгаруулахСагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн Спорт зааланд 10-р сарын 2-6-ны өдрүүдэдзохион байгуулагдаж, тэмцээнд БИАС, ГГТС, КТМС, МС, МТС, МИС, МХТС, НТС, УУИС, ҮТДС, ХИБС, ХБС, ЭХИС зэрэг сургуулиудын эрэгтэй 13, эмэгтэй 11 багийн 300-аад тамирчидоролцлоо. Тоглогчдын ур чадвар ойролцоо байсан тул тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.
Эрэгтэй багуудаас:
1. Ч.Энхтайван ахлагчтай ЭХИС
2. А.Эрдэнэгарьд ахлагчтай КТМС
3. Б.Цолмон ахлагчтай БИАС
Эмэгтэй багуудаас:
1. У.Даваацэрэн ахлагчтай МХТС
2. Г.Байгаль ахлагчтай ҮТДС
3. Э.ДөлгөөнКТМС-ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Нэгдсэн дүнгээр:
1. МХТС
2. КТМС
3. ЭХИС -иуд эхний байрыг эзлэсэн байна.
Эрэгтэй шилдэг тоглогчоор ЭХИС-ийн оюутан Ч.Энхтайван, эмэгтэй шилдэг тоглогчоор МХТС-ийн оюутан Б.Батчимэг нар шалгарч “ Цом” өргөмжлөлөөр шагнагдав. Тус тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаар ШУТИС-ийн залуучуудын шигшээ багийг бүрдүүллээ.
Тэмцээний зохион байгуулалтанд хамтран ажилласан Оюутны холбооны Соёл Хүмүүжлийн албаны менежер болон гишүүдэд талархал илэрхийлье.

Биеийн тамир, спортын тэнхим
Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв