ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна

ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2024 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Таны ирүүлсэн өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан, магистр болон түүнээс дээш түвшний оюутан (оюутан өгүүлэл ирүүлэх бол удирдагч багштайгаа хамтарч бичсэн байх).

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  3. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх; (Жишээ файл харах: https://research.must.edu.mn/page/104)
  4. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах Холбоос: https://research.must.edu.mn/page/104 Өгүүлэл бичих (template DOCX) загвар ашиглах;
  5. Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах:  2024.11.15-ны 15:00 цаг хүртэл
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2024.11.15-ыг хүртэл ЭШ-ний албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2024.11.15-11.25
  • Өгүүлэлд засвар оруулах: 2024.11.25-11.27
  • Редакцын зөвлөлийн гишүүд дахин хянах: 2024.11.27-12.06
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2024.12.06-12.15

Өгүүллийг: 2024 оны 11 сарын 15-ны 15:00 цаг хүртэл  batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302

Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ.

Жишээ:

Өгүүллийн сэдэв

Судалгааны чиглэл

1.Техник технологи

2.Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

3.Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан аль нэгийг сонгох

Албан тушаал

Зохиогчийн овог, нэр

/бүтэн бичих/

Эрдмийн цол, зэрэг

И-Мэйл хаяг

Утас

1.

Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөцийн судалгаа

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Салбарын эрхлэгч

Мөнхбаярын ЭНХСАРУУЛ

Доктор (Ph.D), дэд профессор

Batbayar.j@must.edu.mn

9986.....

Ахлах багш

Баяртогтохын Эрдэнэтуул

Доктор (Ph.D)

Batbayar.j@must.edu.mn

9986.....

Докторант

Нармандахын ХОНГОРЗУЛ

Магистр

Batbayar.j@must.edu.mn

8911.....