“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2026 оны 4-р сарын 17, ШУТИС, Улаанбаатар
Зорилго: Дэвшилтэт техник, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох; салбар хоорондын болон төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ санаачилга, шийдлүүдээр өргөжүүлэх; эрдэмтэн судлаачдын судалгаа, бүтээлийг олон нийтэд хүргэж, практикт хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Зохион байгуулагч: ШУТИС, Менежментийн Сургууль
Хаана: ШУТИС-ийн 8-р байр, 12 давхарт Олон улсын ЭШХ танхим
|
2026.04.17 |
|
|
Хамтран зохион байгуулагчид: |
|
|
|
ШУТИС-ийн Менежментийн сургуулиас санаачлан салбарын эдийн засаг, менежментийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, семинаруудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн “БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” ЭШХ-ыг их, дээд сургууль, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна.
Хурлын үеэр төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын хамтарсан бизнес хэлэлцүүлгийг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрхлэн гаргадаг олон улсын ISSN: 1560-8794 дугаартай ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний эмхэтгэл”-д хэвлэгдэнэ. Өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.
Б.Цэцгээ 99075873, tsetsgee5873@gmail.com
Т.Сүмжидмаа 88037359, sumjidmaa@must.edu.mn
Х.Загарзүсэм 89100816, zagarzusem@must.edu.mn
Д.Үлэмж 99991236, ulemjd@must.edu.mn
Зохион байгуулах комисс
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Англи хэлний шалгалтын хуваарь
AMIRA 2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурал – Өгүүлэл хүлээн авах систем нээгдлээ
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын ярилцлагын хуваарь
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
Докторын зэрэг хамгаална