ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2024 оны есдүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд мөрдөх Хамтын гэрээний төслийг өргөн барьж, захиргаа талаас бүрэлдэхүүнийг Ректорын тушаалаар баталж, гэрээ байгуулах хурлыг эхлүүлсэн болно. Энэхүү гэрээний хамрах хүрээг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39-р зүйлийн 39.2-т заасны дагуу зааж, ШУТИС-ийн ҮЭ-ийн профессор, багш, ажилтны цалинг 2024 оны 9-р сарын 15-ны өдрөөс 50%-иар нэмэгдүүлэх заалтыг тус сургуулийн ажил олгогчийн төлөөлөл хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн учир тохиролцоонд хүрээгүй. Иймээс ажилтны төлөөлөл Хөдөлмөрийн тухай хуулийн 147-р зүйлийн дагуу Хөдөлмөрийн сонирхлын маргааныг үүсгэж байгаагаа ажил олгогчид мэдэгдэж, СБД-ийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст зуучлагч томилуулах хүсэлтийг өгч, 2024 оны 10-р сарын 21-нд гишүүдийн төлөөллийн хурлыг хийж, Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх, ажил хаялт зарлах талаар шийдвэр гарч, энэхүү үйл ажиллагааг Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, Тэргүүлэгчидэд даалгав. Энэхүү хуралд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны хуульч А.Эрдэнэбаяр нар оролцож, үг хэлж, асуудлыг хуулийн хүрээнд явагдаж буйг гишүүдэд танилцуулав. Үүнээс гадна хуралд оролцогчдоос үг хэлж, цалин нэмэгдүүлэх, хуулийн заалтыг хэрэгжүүлэх тал дээр бүгд санал нэгдэв.
Иймээс тус сургуулийн хамт олны төлөөлөл болох ҮЭ-ийн нэгдсэн хорооноос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж буйг мэдэгдэж, үүнтэй холбоотой үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах болсныг мэдэгдэж байна.
|
|
|
|
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН НЭГДСЭН ХОРОО
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль БНХАУ-ын “Харбины Технологийн Институт”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа