Niigata их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй Niigata их сургуулийн 2025 оны хаврын улиралаас (2025 оны 04 сараас) эхлэх оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Niigata university сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, бусад зардлыг (амьдрах байр, хоол, эрүүл мэндийн даатгал, замын зардал) оюутан өөрөө хариуцна.
Тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал болон хөтөлбөрүүдийн талаар сургуулийн дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://www.niigata-u.ac.jp/en/study/exchange/
Сургалт эхлэх хугацаа
2025 оны 04 сар
Өргөдөл хүлээн авах шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалын жагсаалт
Дээрх холбоосоор орж шар өнгөтэй хэсэг рүү доош гүйлгэж бүрдүүлэх материалын жагсаалт болон формыг татаж авна уу.
Өргөдөл гаргах хугацаа
- Өргөдөл хүлээн авах хугацаа: 2024 оны 10-р сарын 29-өөс (Мягмар) 11-р сарын 11 (Даваа) хүртэл.
- Суралцах хугацаа: 2025 оны 4-р сараас эхэлнэ
Бүх материалыг цаасаар болон PDF хэлбэрээр авч ирнэ үү.
Хугацаа хоцорсон болон дутуу материал авах боломжгүй.
Гадаад харилцаа, нийгмийн түншэлийн алба (1-218)
Утас:11-329081
2026 оны Тайваньд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах тэтгэлэгт хөтөлбөр
ШУТИС-ийн харьяа ой модны сургалт, судалгааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулж авна
ЦАГИЙН ОЮУТАН АЖИЛД АВНА
Хятад хэлний ахлах курсийн оюутнуудад зориулсан ажлын байрны өдөрлөг
ШУТИС-ИЙН харьяа (Коосэн) Технологийн коллежид математикийн багшийн ажлын байр зарлаж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв