2024 оны 11-р сарын 4-8-ны өдөр МУИС, ШУТИС дээр Европын холбооны санхүүжилттэй АРТЕСТ төслийн хүрээнд зохион байгуулж буй “Digital Humanities Mongolia - 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлыг Японы International Institute for Digital Humanities хамтран санхүүжүүлж дэмжлэг үзүүлсэн ба Prof. Kiyonori Nagasaki зочин илтгэгчээр илтгэл тавьсан.
АРТЕСТ төсөл нь 2021-2025 оны хооронд хэрэгжиж буй төсөл бөгөөд Монгол Улсын хүмүүнлэгийн ухааны боловсролыг Европын стандарт, судалгаа, практикт нийцүүлэн шинэчлэх, судалгаа, боловсролын дижитал аргыг нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах зорилготой юм. Төслийн хамтрагчаар Монгол Улсаас МУИС, ШУТИС, СУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Отгонтэнгэр их сургууль ажиллаж байна.
Олон улсын хуралд Грек, Итали, Герман, Кипр, Япон, Монголын дижитал хүмүүнлэгийн ухааны салбарын эрдэмтэн судлаачид оролцож олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Дижитал хүмүүнлэг гэсэн ойлголт нь технологи, хүний бүтээлч байдал, соёлын өв гүн гүнзгий огтлолцдог өвөрмөц салбар бөгөөд энэ удаагийн хуралд дижитал урлаг, соёлын өв, хүн судлал, археологи, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг олон салбар, чиглэлийн эрдэмтэд оролцож өгөгдөл олборлох, дижитал архив, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт эрдэм шинжилгээ, судалгааны олон шинэ чиглэл үүсгэж буйг онцолж байв.
“Digital Humanities Mongolia 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал шинэ үеийн, шинэ технологийн тусламжтайгаар урьд өмнө ашиглагдаж, хэрэглэгдэж байгаагүй арга хэлбэр, агуулгаар түүхийг ярьж, соёлын өвийг хадгалж, хүний зан үйлийг тодорхойлох боломжуудыг харуулсан үйл явдал боллоо.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Dipartimento Ingegneria Civile e Architettura Dicar - Unict
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
International Hellenic University/Διεθνές Πανεπιστήμιο της Ελλάδος
University of the Humanities - Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Unesco Chair on Digital Cultural Heritage
--->Виртуал лабораторийн хэрэглээ
--->Дугуй ширээний уулзалт
--->Оюутан солилцоо, мини төслийн тайлан
ШУТИС-ийн НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо