Өвөрмонголын Их Сургуулийн Олон улсын боловсрол судлалын сургуулиас 2024 оны 11 сарын 8-15-ны өдөр зохион байгуулсан олон улсын багш нарын дээд түвшний сургалтанд ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш А.Ариунболд (доктор), ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа (доктор, дэд профессор), ахлах багш Ц.Бямбацэнд (доктор, профессор) нар амжилттай оролцлоо.
Тус сургалтанд монгол улсын ШУТИС- 3, МУИС-6, МУБИС-3, ХУИС-1, ШУТИС-ийн Эрдэнэт салбар сургууль-1, Төмөр замын дээд сургууль-1, ЕБС-5, “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч-1 гэсэн нийт 21 хүн оролцсон.
Сургалтаар хятад хэлний авиан зүй, ханз, үгийн сан, хэлзүй, соёл сэтгэлгээ зэргийн заах арга зүй болон сургалтын шинэ технологи, орчуулгын программ, хиймэл оюун ухаан, сургалтын идэвхтэй арга зэргийг зааж туршлага солилцлоо.
Мөн хятадын соёлын нэгээхэн хэсэг болох уран бичлэг, цайны соёл зэргийг практик хичээл хэлбэрээр зааж, суралцагч багш нар ханзыг уран бичлэгээр бичих, цайг хэрхэн бэлдэж хүртэх талаар биечлэн дадлага хийлээ.
Хичээл, сургалтаас гадна Өвөрмонголын үндэсний музей, Өвөрмонголын их сургуулийн кампус, Хуучин хот, Мөнню групп /Meng niu/ үзэж танилцсан. Хятад багш нартай туршлага солилцсон, үр бүтээлтэй сургалт боллоо.
Сургалтын төгсгөлд Өвөрмонголын их сургуулийн Олон улсын боловсрол судлалын захирал Рэн Лиган хүрэлцэн ирж суралцагчдад талархал илэрхийлэн төгсөлтийн гэрчилгээ гардуулав. Монгол улсаас ирсэн багш нарыг төлөөлөн ШУТИС-ийн багш Л.Чойжилмаа сургалтын явц, сурсан зүйл, ололт амжилтыг дүгнэн үг хэллээ.
Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна.
Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой.
Күнз
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа