“Бичил биетний тэсвэржилт (ББТ)-ийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах” зорилготой 7 хоногийн аяныг дэлхий даяар 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд 2024 оны 11 сарын 19-ний өдөр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, Шим Судлалын салбартай хамтран тус сургуулийн Биотехнологи, Микробиологи, Хүнсний чанар, аюулгүй байдал, Хоол зүй, шим судлал, Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр суралцаж буй 95 оюутан тус аянд нэгдлээ.
Аяны хүрээнд Монгол дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) –ын ФАО-АСТ төслийн зохицуулагч Б.Энхтөр “Бичил биетний тэсвэржилт”, ҮТС-ийн ахлах багш Д.Соёл (Ph.D) “Бичил биетний тэсвэржилт”, “Хүнсний хордлого үүсгэгч бичил биетний тэсвэржилт” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Бичил биетний тэсвэржилт нь дэлхийн бүх улс оронд нүүрлэж буй аюул бөгөөд хүн, мал амьтан, ургамлын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улс орны хөгжлийг эрсдэлд оруулж байна.
Бичил биетний эсрэг эмийг олон жилийн турш хэтрүүлэн, буруу хэрэглэсний улмаас зарим эм, эмчилгээ үр дүнгүй болдог. Урьд өмнө эмчилж болдог байсан халдваруудын эмчилгээний үр нөлөө алдагдсанаар хүн, мал, амьтан, ургамал олноор үхэж үрэгдэж байна.
|
|
|
|
ШУТИС, ҮТС-ийн БТШС салбар
“Student Samushil Career HUB” төв нээгдлээ
“Монгол-Японы Хамтарсан Семинар-2025” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав