ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын Гидрогеологи, инженер геологи мэргэжлийн багш нар, Монголын чулуулгийн мехнаник инженерийн холбоотой хатмран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд монгол орны геологи орчны төлөв байдал, гидрогеологи, инженер геологи, геотехникийн нөхцөл, булаг, рашааны гидргеохими, усны найрлага, чанар, уурхайн гидрогеологи, инженер геологи, геотехник зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг судалсан, шинэ санаа, оновчтой арга, аргачлал дэвшүүлсэн нийт 18 өгүүлэл, 1 шүүмж, 1 мэдээллийг “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” хурлын эмхэтгэлийн 32 дугаарт хэвлүүлж, үүнээс 9 аман илтгэл, 12 ханан илтгэлийг хэлэлцүүлсэн.
Тус хуралд Усны газар, ШУТИС, МУИС, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын чулуулгийн механик инженерийн холбоо, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, “МБИГХ” ТББ, бизнес эрхэлдэг “Оюу толгой” ХХК, “Багануур үйлдвэр” ХХК, “Хөшөөтийн уурхай” ХХК, “Усны судалгаа, үнэлгээний хүрээлэн” НҮТББ, “УБТЗ” ХНН, National construction consulting services, “Терра Бенефит” ХХК, “Монгидрогео күйст консалтинг” ХХК, “Лэнд Тест” ХХК, “Гурван тэс” ХХК, Инж Гео Тех” ХХК, “Монгео Экотех” ХХК, “Нэмэр интернэшнл” ХХК, “Эко гидро гео” ХХК, “Таван үндэс” ХХК, “Орхон гидрогео” ХХК, “Дунар-Од” ХХК, “Water management“ ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Сойл Инженеринг” ХХК, “Ганхошуу” ХХК, “Экотехпроект” ХХК, “Инж-геодези” ХХК, “Гидрогео” ХХК, “САТУ” ХХК, “Минторес” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл, үе үеийн гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн төгсөгч, сурч байгаа бакалавр, магистрант, докторант оюутнууд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, National construction consulting services, “Терра Бенефит” ХХК, “Монгидрогео күйст консалтинг” ХХК, “Гурван тэс” ХХК, “Лэнд Тест” тус тус ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархал илэрхийлж байна.
ШУТИС, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар
2024.12.03
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ