2024 оны 11 сарын 30-ны өдөр ШУТИС – ийн “GDG on Campus MUST” клуб болон ОХСҮА –тай хамтран “DevFest MUST-2024” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус өдөр технологийн салбарын мэргэжилтнүүд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, их дээд сургуулийн оюутнууд, ахлах ангийн сурагчид болон технологи сонирхсон залуус өргөнөөр хамрагдсан.

Тус арга хэмжээнд зочин илтгэгч нар цахим болон танхимаар оролцлоо.



DevFest гэж юу вэ?
DevFest (Developer Festival) нь дэлхий даяарх Google Developer Groups (GDG)-ээс зохион байгуулдаг, хөгжүүлэгчдэд зориулсан хамгийн том технологийн арга хэмжээний нэг бөгөөд тухайн улсын, тухайн бүс нутгийн хөгжүүлэгчдийн нийгэмлэгийг нэгтгэж, сүүлийн үеийн технологи, шинэлэг санааг хуваалцах зорилготой арга хэмжээ юм.
GDG on Campus гэж юу вэ?
GDG on Campus нь Google-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн их, дээд сургуулиудад үйл ажиллагаагаа явуулдаг хөгжүүлэгчдийн оюутны клуб юм. Энэхүү клуб нь технологийн мэдлэгээ хөгжүүлэх хүсэлтэй оюутнуудыг нэгтгэж, бодит амьдралын асуудлыг шийдэхэд туслах зорилготой клуб. Монгол улсад Google – с албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй 2 клуб байдаг бөгөөд эдгээр клуб нь ШУТИС – ийн “GDG on Campus MUST”, МУИС – ийн “GDSC NUM” клубүүд юм.
GDG on Campus – ийн онцлог:
GDG on Campus -ийн үйл ажиллагаа нь зөвхөн оюутнуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулахаас гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл, санаачилгыг дэмжихэд чиглэдэг.

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа