МБШУ-ны Үйлдвэрчний эвлэлийн холбооны урилгаар тус байгууллагын 100 жилийн ойд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгчид болох Турк улсын Багш нарын ҮЭ-ийн дэд Ерөнхийлөгч Муаммэр Караман, тус холбооны олон улсын харилцааны зөвлөх Гази, Доган, Казахстан улсын Дээд боловсрол, шинжлэх ухааны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны ахлах мэргэжилтэн Бектабанов А.Ж., мэргэжилтэн Тулепбергенов М.К., Магзымбеков Е.С. нар ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороод хүрэлцэн ирж, тус сургуулийн Ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар нар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэхү уулзалтаар улс орнуудын Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын талаар санал солилцож, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.


ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв