
Нээлтэд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал, тус бүтээлийн нэгдүгээр номын хамтран зохиогч доктор, дэд профессор Мөнхнасан, номын редакторууд болон оюутан, суралцагсад, багш ажилчид оролцлоо.
Номын нээлтийг ШУТТНС нь МХТС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд уламжлал ёсоор ШУТТНС-ийн захирал Т.Энхцацрал номын нээлтээ хийсэн Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Б.Дамдинсүрэнд "БАТЛАМЖ", хамтран зохиогч болон редакторуудад дурсгалын зүйл гардууллаа.
"Хиймэл оюун ухаан" ном нь 3 цуврал номоос бүрдсэн. Эхний ном нь хиймэл оюуны түүх, өнөөгийн ололтоос эхлээд, хиймэл оюун ухаан дахь хайлтын алгоритмууд, мэдлэг, түүний дүрслэл, тодорхой бус байдал, чатбот, ухаалаг виртуал туслах, агентуудын талаар бол хоёрдугаар ном нь машин сургалтын үндсэн алгоритмууд, гүн сургалт, нейрон сүлжээ, тэдгээрийн хэрэглээ, машин сургалтын загвар байгуулах, өгөгдлөө хэрхэн бэлтгэх, загварын үнэлгээний талаар бол, гуравдугаар ном нь сүлжээний загваруудыг илүү тусгаж, компьютерын хараа, робот технологи, автоматжуулалт дахь хиймэл оюуны хэрэглээний талаар өгүүлсэн.
Энэхүү боть номуудад өгүүлсэн машин сургалтын аргуудыг ашиглан загвар байгуулж их хэмжээний өгөгдөл дэх зүй тогтол, хэв маягийг тогтоох боломжтой тул хиймэл оюун ухаан, машин сургалт нь зөвхөн мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутан, мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй бусад салбарын мэргэжилтнүүд өөрийн өгөгдөл дээр ашиглах боломжтой болж байгаа юм.
Та бүхэн "Хиймэл оюун ухаан" /3 ном/-ыг уншиж, судлахыг хүсвэл ШУТИС-ийн номын сангуудаар үйлчлүүлнэ үү.
Шинжлэх ухаан, технологийн номын сан
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа